Нууцлалын бодлого
Шинэчилсэн: 2026-08-20
e-DZ үйлчилгээг GALBYN TUSHIG LLC (Галбын түшиг ХХК) эрхэлдэг. Энд апп болон edz.mn дээр таны ямар мэдээллийг цуглуулж, юу хийдгийг бичлээ.
Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Утасны дугаар, имэйл, нэр
- ДАН-аар баталгаажуулбал — регистрийн дугаар, нэр, төрсөн огноо, хүйс, үнэмлэх дэх хаяг
- Түрээс, хэтэвчний гүйлгээний түүх
- Байршил — зөвхөн ойролцоох станц харуулахад. Хадгалдаггүй
- Мэдэгдэл илгээх төхөөрөмжийн танигч, апп-ын хувилбар
- Таны бичсэн санал хүсэлт, хавсаргасан зураг
Картын дугаарыг бид хүлээж авдаг ч үгүй, хадгалдаг ч үгүй — төлбөр Bonum-ын хуудсаар дамжина.
Юунд ашигладаг вэ
Түрээс эхлүүлж дуусгах, төлбөр тооцох, и-баримт олгох, хугацаа дуусах зэрэг мэдэгдэл илгээх, залилангаас сэргийлэхэд. Өөр зорилгоор ашиглахгүй, хэнд ч зардаггүй.
Хэнтэй хуваалцдаг вэ
Үйлчилгээг ажиллуулахад шаардлагатай хэмжээгээр:
- ДАН / ХУР — иргэний баталгаажуулалт
- Bonum — картын төлбөр
- verify.mn — SMS
- Resend — имэйл
- Google Firebase — мэдэгдэл
- Татварын ерөнхий газар — и-баримт
Хууль хяналтын байгууллагад зөвхөн албан ёсны шаардлага ирсэн үед өгнө.
Хэр удаан хадгалдаг вэ
Түрээс, төлбөрийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэл, татварын хуулиар шаардсан хугацаанд хадгална. Бусад мэдээллийг бүртгэл устгаснаас хойш 30 хоногийн дотор устгана. Устгах заавар энд.
Таны эрх
Та өөрийн мэдээлэлтэй танилцах, буруу бичигдсэнийг засуулах, бүртгэлээ устгуулах, мэдэгдэл авахаас татгалзах эрхтэй. info@edz.mn хаягаар хандвал 30 хоногийн дотор хариу өгнө.
Мэдээллийг шифрлэсэн сувгаар дамжуулж, иргэний мэдээлэлд хандах эрхийг ажлын шаардлагатай ажилтнаар хязгаарладаг. Үйлчилгээ нь 18-аас доош насныханд зориулагдаагүй.
Холбоо барих
GALBYN TUSHIG LLC · Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг, Жавхлант, гоёот 3, 12 тоот
info@edz.mn · 88286889
Бодлогод өөрчлөлт орвол дээрх огноог шинэчилж, томоохон өөрчлөлтийг апп-аар мэдэгдэнэ.